Инфляц

Бодлогын хүү

Литва дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилчдыг нэрийн хуудсаа солихыг шаардлаа

Вильнюс хотын дарга Ремигиус Шимасиус Литва дахь Оросын Элчин сайдын яам байрладаг гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэнэ хэмээн мэдэгдлээ.

Хотын дарга “ОХУ-ын Элчин сайдын яам, нэрийн хуудсаа солино уу. Одооноос ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан бүр нэрийн хуудастаа Украины баатруудын гудамж хэмээн бичих болно. Мөн Элчин сайдын яаманд шуудан, захидал илгээж буй хүн бүр энэ гудамжны нэрийг бичиж, Оросын түрэмгийллийн хохирогч болсон Украины баатруудын тухай бодох юм.

Одооноос эхлэн Элчин сайдын яам руу ордог нэргүй гудамжинд нэр оноож, хуулийн дагуу ойрын хугацаанд буюу лхагва гарагт асуудлыг албан ёсоор шийдвэрлэнэ хэмээн Шимашиус өөрийн Facebook хуудсандаа бичжээ.

Мөн Тээврийн сайд Мариус Скуодистэй ярилцаж, “Хэрэв хаяг буруу бичигдсэн байвал Литвийн шуудангийн алба захидал, илгээмжийг хүргэх шаардлагагүй талаар ярилцсан хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
4 4 4 0 0 0

Нийт сэтгэгдэл (2)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Зочин [103.153.141.86]

      Удахгүй Латви Литва Эстони улс НАТО гоос хасагдах болно оо. Энэ бол цаг хугацааны асуудал

    • Зочин [103.153.141.86]

      Ёстой гоё шийдвэр