Инфляц

Бодлогын хүү

"Капитал" банкийг хэн дампууруулсан  бэ

Хөгжлийн банкийг дампуурахаас сэргийлж Монгол Улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авч тус банкны зээлдэгч ААН-үүдийг олонд зарлаж, зээлээ чанаргүй болгож, “луу унжсан” нөхдийг АТГ-т шилжүүлж хавтаст хэрэг нээлгүүлсэн. Ингэснээр Засгийн газар өрнөөсөө салж Хөгжлийн банк дампуурахгүй үлдэв.

Тэгвэл яг үүнтэй адилхан байдлаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк 2019 оны 4 дүгээр сард дампуурахад улстөрчид болон Монгол банкныхан болох ёстой юм болдгоороо болж буй мэтээр хандсан.

Хандсан гэж хэлэхийн учир нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээний үр дүнгээр  "Капитал" банк 2018 онд хангалттай үнэлгээ авч байсан тухай баримт Төвбанкны архивт бий.  

Уншигчид бид зөвхөн Б.Ундармаа гэх эмэгтэйг л буруутгаж байсан болохоос “Капитал банк” яагаад дампуурав гэдгийг огтхон ч сонирхоогүй. Тэгвэл тус банкийг дампууруулах эхлэлийг нь Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тавьж, хойдохыг нь ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан залгуулж “маань мэгзмийг нь уншсан” юм. Арилжааны банкуудыг дампуурлаас сэргийлэхийн тулд Төв банкны төвлөрсөн үйл ажиллагаа буюу төрийн зохицуулалт хийх, банкны хяналт шалгалт чангатгах, даатгалын аргаар, өөр банктай нэгтгэх зэрэг арга хэмжээ авч болдог. Гэтэл Н.Баяртсайханд  авч үлдэх боломж байсан ч тэрбээр дээрээс авсан даалгавартай байсан учраас хүсээгүй.  

Тухайлбал. Н.Золжаргал 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “H 51”тоот тушаал гаргаж “Капитал” банкны бүх зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож  банкны бүх үйл ажиллагааг доголдуулжээ.

2016 онд Н.Золжаргалаас Төв банкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан Н.Баяртсайхан яагаад бүхэл бүтэн 3 жилийн хугацаанд тус банкны актив, пассив хоёрыг сөхөж үзсэнгүй вэ гэдэг нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, боломжийн үзүүлэлттэй байсан банкаараа туг тахьчихсан гэсэн үг.

Тодруулбал, “Капитал банк” 2019 оны 4 дүгээр сарын 8-нд татан буугдахдаа актив нь 551.1 тэрбум, пассив 624 тэрбум төгрөг байжээ.  Өөрөөр хэлбэл, “Капитал банк” 5.2 тэрбумын ашигтай ажиллаж байсан бөгөөд авлага нь 31.6 тэрбум, зээлийн өрөнд хураагдсан хөрөнгө 150 тэрбум, зээлийн үлдэгдэл 241 тэрбум, зээлийн хүүгийн авлага нь 58 тэрбум төгрөг байсан байна.

Тэд “Капитал банк”-ийг үтэр түргэн нүд аниулахын тулд зөвхөн тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээг нь үлдээгээд бусдыг нь хаасан нь  улстөрчдийн сонирхол байсан гэдгийг харуулж байна.

Уг нь Н.Золжаргалын гаргасан шийдвэрээс өмнө тус банк жилдээ хүүгийн орлогоос 80 тэрбум төгрөг олдог байсныг Монгол банканд хүргүүлсэн баримтаас харж болох атал Н.Баяртсайхан яаран сандран тус банкийг яагаад дампуурах болсныг олонд ингэж зарласан юм.

Тэрбээр “Төв банкны тухай хуулийн дагуу Капитал банканд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадаагүй. Мөн банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд, албадан татан буулгах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн.

 Түүний энэхүү мэдэгдлээс үүдэж Монгол банкны мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, эрх мэдэл бүхий дарга нарын  нууцалбал зохих мэдээлэл нь алдагдаж “Капитал банк”-нд орох мөнгөн урсгал нь эрс буурч, гадагшлах урсгал нь нэмэгдснээс болж зээлдэгчид нь зээлээ төлөхгүй, хойшлуулах арга заль хэрэглэж банк дампууруулах үндсэн гол шалтгаан нь болжээ. Гэхдээ бүх арилжааны банк орлогынхоо 70-85 орчим хувийг хүүгийн орлогоос, үлдсэнийг нь валют арилжаа, шимтгэл үйлчилгээнээс олдог гэдгийг Н.Баяртсайхан хамгийн сайн мэдэх хүн.

Гэтэл түүний хийсэн мэдэгдэл үнэнээс хол зөрж хангалттай амьдрах чадвартай банкийг хүчээр дампууруулсан ЯЛЫГ Н.Баяртсайханаас цаг хугацаа асуух нь лавтай. Учир нь Н.Баяртсайхан тус банкийг дампуурахад хамгийн их нөлөө үзүүлсэн зээлдэгчдийг олон нийтэд Хөгжлийн банкны зээлдэгчид шиг зарлах ёстой байв. Одоо байгаа Төв банкны удирдлагууд яагаад Капитал банкны зээлдэгчдийг олонд зарлахгүй нууцлаж байгаа нь анхаарал татаж байна.

Ингээд бид тус банкны 700 гаруй зээлдэгчээс энэ удаад олны танил зарим хүнийг ил болгож байна.

-Капитал банкийг дампууруулах суурийг нь тавьсан Төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал эрх мэдэл албан тушаалаа ашиглаж “108 СУВАРГА” ХХК-нд 17.4 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг.

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн “Ховд Хаан бирж” ХХК 4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тэрбээр зээлийн эргэн төлөлтөө хийхгүй явж байснаа 2020 оны УИХ-д нэр дэвшихийн тулд тухайн оны 4 дүгээр сард барьцаа хөрөнгөө өгч зээлээ төлжээ.  

-УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Капитал банканд өөрийн биеэр хэд, хэдэн удаа хүрэлцэн очиж банкны удирдлагуудтай уулзаж “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудад 12.6 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг. Гишүүн асны авч өгсөн энэхүү зээл нь өдгөө чанаргүй зээлд орсон байгаа.

-Олноо “Буян Жагаа” хэмээн нэрлэгддэг Б.Жаргалсайхан “Буян холдинг” ХХК-даа 15.6 тэрбум төгрөгийн зээл авч чанаргүй зээлдэгчдийн эгнээд бас л багтжээ.

Энэ мэтээр хэдэн тэрбумаар тооцогдох асар их хэмжээний зээлдэгчид байсаар атал яагаад Монгол банк өнөөг хүртэл олонд ил болгохгүй байна вэ.

Эцэст нь хэлэхэд “Капитал банк” Төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы таалалд нийцээгүй учраас дампуурсан гэдгийг бид олон, олон баримт үндэслэн цувралаар хүргэх болно.

Мөн дараагийн удаа Капитал банкны дампуурлыг зарлах үед байсан 700 гаруй зээлдэгч тус банкны эрх хүлээн авагчидтай уулзалт хийж, зээлээ төлсөөр өдгөө 200 орчим үлдсэн тухай мэдээлэл ч бий. Бид тэдгээрийг ил болгохоос гадна эд хөрөнгийн үнэлгээг Төв банк хэрхэн будлиантуулсан, үүнийг цагдаа өндөр үнэлсэн тухай болон бусад олон баримтыг хүргэх болно.

Үргэлжлэл бий...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 1 1 1 1 0

Нийт сэтгэгдэл (2)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Зочин [103.153.141.86]

      ЗОЛЖАРГАЛ ЖАН ИДЭХГҮЙ ГЭЖ ИХ Ч ДИЛ ХИЙСЭН ОДОО Ч ГАРЦААГҮЙ ЖАНГАА ИДЛЭЭЛДЭЭ ДЭНДҮҮ ШУНАХАЙ ЮМДАА АХ НЬ ГЭЖ БАС ДОМОГТ АЛТНЫ ДУУЛИАНТАЙ НӨХӨР СӨХВӨЛ ИХ ЮМ БАЙГААДАА

    • SS [103.153.141.86]

      eniig capitaliinhan mungu ugch bichuulj dee chaavaas, galzuu huniu udriin temdeglel shig yum bichih yum haha