Инфляц

Бодлогын хүү

Ж.Чулуунбат "Лондон-2012" олимпод V байр эзэлсэн батламжаа гардлаа

 

 

Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпт амжилттай барилдан 120 кг-ын жинд 7-р байр эзэлсэн. Гэтэл энэ жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм.

ОУОХ-ноос Ж.Чулуунбатыг тус олимпт шагналт 5-р байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг өнөөдөр болсон Гишүүдийн хурлын үеэр гардуулж өглөө.

Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнав. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж өглөө.

Эх сурвалж: МҮОХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.