Инфляц

Бодлогын хүү

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын хоёр алба хаагч амиа алджээ

Цагдаагийн хоёр алба хаагч амиа алджээ. Тодруулбал цагдаагийн дэслэгч 22 настай Т, 34 настай Э нар энэ сарын 2-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амь эрсэдсэн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр алба хаагчид наадмын хамгаалалтад ажиллаад буцаж явах замдаа автын ослоор нас баржээ.

Цагдаагийн дэслэгч Т 2019 оноос Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас Рашаант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байжээ.

Цагдаагийн дэслэгч Э нь 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст жижүүрийн цагдаагаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сараас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байв.

Ташрамд мэдээлэхэд, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болсон. Энэхүү баяр наадмын үеэр нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар ЦЕГ-ын даргын тушаалаар Хөвсгөл аймагт цагдаагийн төв хүрээг байгуулан ажиллажээ. Энэ хүрээнд Архангай, Булган, Орхон зэрэг аймгийн 70 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.