Инфляц

Бодлогын хүү

Инфографик: Чанаргүй зээлийн түүхэн динамик

Зээлийн чанар гэдэг үзүүлэлт эдийн засгийн орчинтой шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайн үед зээлийн эргэн төлөлт сайн, харин хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүү муудсанаар чанаргүй зээл өсдөг байна. Зээлийн чанарыг илэрхийлдэг нэг гол үзүүлэлт нь “банкуудын нийт олгосон зээлийн хэдэн хувь нь эргэн төлөлтийн доголдолтой байна вэ?” гэдэг үзүүлэлт юм.

Үүнийг илэрхийлэх Хугацаа хэтэрсэн (Анхаарал хандуулах) болон Чанаргүй ангилалтай зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөж ирсэн 20 орчим жилийн түүхэн динамикийг дараах зургаас харж болно (Инфографик):

 

  • Дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр 2009 онд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл нийт зээлийн 24 орчим хувьд хүрч байсан нь түүхэн дээд хэмжээ байна;
  • Эдийн засгийн өсөлт 17% хүрсэн 2011 он, үүний дараа өсөлт 2 оронтой тоонд хадгалагдаж байсан он жилүүдэд зээлийн чанар сайжирч эргэн төлөлт нь асуудалтай зээлийн хувь хэмжээ 5.4% болон буурсан байна;
  • Сүүлийн 5 жилд эргэн төлөлт доголдолтой зээлийн хувь хэмжээ нэмэгдэн 14%-16% орчимд хадгалагдсан байна. Энэ нь Монголын эдийн засаг хүндрэлд орж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон үе болон цар тахал болон геополитикийн эрсдэл зэргийн тусгал болж буй;
  • 2022 оны 9-р сарын байдлаар хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн 16.3 хувийг эзэлж, сүүлийн 5 жилийн дундаж түвшинд байна (үүнээс чанаргүй зээл нийт зээлийн 11.2 хувь, хугацаа хэтэрсэн зээл 5.1 хувь). Банкуудад Активын чанарын үнэлгээг хийж, зээлийн чанарын ангиллыг илүү нарийн тодорхойлсон. Системийн хэмжээнд чанаргүй зээлийн 88%-тай тэнцэх эрсдэлийн сан байгуулснаас үзэхэд зээлийн чанар банкны системд эрсдэл үүсгэхээргүй хэмжээтэй гэж үзэж болохоор байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.