Инфляц

Бодлогын хүү

Газрын багц хуулийг шинэчилснээр дараах үр дүн гарна

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар өнөөдөр /2022.11.23/ Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө. 

Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь салбар юм. Товчхондоо газартай холбогдохгүй харилцаа, салбар гэж үгүй.

Газрын тухай хуулийг 2002 онд 64 зүйлтэйгээр баталсан цагаас хойш бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд газрын хууль нь хүчин төгөлдөр мөрдөж буй 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний акттай зэрэгцэн үйлчилж байгаагаас 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүсч, эрх зүйн зохицуулалтгүй ойлгомжгүй байдлууд бий болоод байна. Иймээс хуулийг боловсронгуй болгох замаар эрх зүйн оновчтой зохицуулалтыг бий болгож, газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Тус төслөөр газартай холбоотой, зохицуулалт шаардсан бүхий л харилцааг шийдвэрлэх боломжтой юм.

Газрын багц хуулийг шинэчилснээр дараах үр дүнгүүд гарна.

ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАР...
✅ Монгол улсын газрын сан нэгдмэл байх зарчим хэрэгжинэ;
✅ Газрын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, бүртгэлтэй болно;
✅ Газар зохион байгуулалтын төлөвлөлт, кадастрын бүртгэлээр салбар дундын зохицуулалт хангагдана;
✅ Иргэд газрыг төлөвлөлтийн шатнаас эхлээд хүсэлтээ гаргах, шийдвэрлэлтийн явц хүртэл хянах, гэрээ байгуулах, гэрчилгээ авахад оролцох, олгох үйл ажиллагаагаа цахимжиж, ил тод, нээлттэй, хяналттай болно;
✅ Иргэний хуулийн суурь зарчимтай нийцүүлэн газрыг зориулалтаас хамааруулан газрын узуфрукт болон барилга байгууламж барих эрхтэй болно,
✅ Газрын маргааныг түргэн шуурхай шийдвэрлэдэг болно;
✅ Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газар, түүний зориулалтыг тодорхой зааглаж, иргэд, олон нийтэд нээлттэй болгоно;
✅ Газрын биржтэй болно;
✅ Монгол улсын газар нутгийн төлөв байдал, чанарт тавих хяналт, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоо бий болно.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.