Инфляц

Бодлогын хүү

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Тус цогцолбор нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж олон улсын стандартын аудитад хамрагдан баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа. . Цогцолбор нь 2011 оноос хойш ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд энэ удаа ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг шинээр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан “Ворлд стандарт консалтинг” ХХК –ын хамт олон болон баталгаажилтын гэрчилгээ олгосон “Монсерфт” ХХК-ын хамт олонд талархаснаа илэрхийлье. Энэхүү стандартуудыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.