Инфляц

Бодлогын хүү

Хүний толгой дээр халуун кофе асгасан хэргийг мөрдөж эхэлжээ

Кофе шопд бусдын толгой дээр халуун кофе асгаж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ тухай цагдаагийн байгууллага  "Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 1-ний 15:16 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри Ла молл төвийн нэг давхрын кофе шопд “Танихгүй хүн манай найзын толгой дээр халуун кофе асгачихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу очиж халуун кофе асгасан гээд байгаа 22 настай "А" гэх эмэгтэйг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс дээр мэдүүлэг авахаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид хүргэсэн.

Мэдүүлэг авах үед эмэгтэй СБД-ийн I хэлтсийн мөрдөгчтэй үл ойлголцон, маргалдсан асуудал гарсан. Уг асуудалд СБД дэх цагдаагийн газраас дотоод албаны шалгалт хийж байгаа. Харин хүний толгой дээр халуун кофе асгасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яагаад маргалдсан асуудал нь зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Хохирогч 18 настай М-д гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон” гэсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 1 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.