Инфляц

Бодлогын хүү

Түүний эрхийг эдлүүлсэн бол...

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй энэ мөчид “Эмэгтэйчүүд бид эрхээ эдэлж чадаж байна уу” гэх асуулт, хариулт нэхэн гарч ирдэг болсоор удаж байна. Ийнхүү асуудаг нь тодорхой учир шалтгаантай болоод тэр. Хамгийн сүүлийн бөгөөд харамсмаар асуудал одоо ч хуучраагүй, хөрөөгүй халуунаараа байна.

Энэ бол “Алтжин” группын "босс" Г.Алтан. Хэдийгээр түүнийг буруутай гэж шүүхээс үзэж буй ч тэр эрхээ эдлэх ёстой эх хүн, эмэгтэй хүн байлаа.

Тэрээр сүүлчийнхээ шүүх хуралд оролцохдоо шүүхийнхнээс “Миний хилийн хоригийг цуцалж өгөөч. Бие муу, хагалгаанд орох нэн шаардлагатай байна” гэж хүссэн тухай эх сурвалж хэлсэн байдаг. Харин шүүхийнхэн хахир, хүйтэн, хөндий хандсан...

Тэр үхэл, амьдралтай тэмцэн эх орондоо хагалгаанд орсон. Даанч хэтэрхий их хугацаа алдсан... нэгэнт оройтсон байсан тул тэр одоо энэ ертөнцөөс явчихсан.

Гэхдээ түүнд эмчилгээ, хагалгаа хийлгээд амьд явах боломж байсан. Харин шүүхийнхэн түүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, хязгаарласан учраас тэр тэнгэрийн орныг тийнхүү зорьж одов. Хэдийгээр түүнд хийсэн хэрэг байсан ч тэр эрхээ эдлэх ёстой байв...

Энэ мэтчилэнгээр эрхээ эдэлж чадаагүй олон мянган охид бүсгүйчүүд бий.

Тэгвэл 3 сар орчмын өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж “Шударга ёс өнөөгийн нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж" буй тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлж байлаа. Тэрбээр “Шударга ёс тогтсон тэр л үед нийгэмд хүний эрх баталгаатай хангагдах бөгөөд шударга, иргэн энддэггүй, хохирдоггүй тийм нийгмийг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна” хэмээн онцолж байв.

Хатуухан хэлэхэд харин хууль шүүхийнхэн Ерөнхийлөгчийн хэлснийг нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргасан тул тийнхүү үдчихлээ.

Уг нь түүний эрхийг эдлүүлсэн бол өнөөдөр амьд сэрүүн байж, энэ өдрийг гэгээлэг, эерэгээр харж болох байлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 1 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.