Инфляц

Бодлогын хүү

“Капитал”-ын гүргэр зээлдэгчдийг ЗАРЛА

Хөгжлийн банк дампуурлын ирмэгээс мултарсан нь чанаргүй зээлдэгчдийг олон нийтийн анхаарлын төвд татсан явдал байсныг хүн бүр мэднэ. Авсан зээлээ хугацаанд нь төлөх байтугай хууль, шүүхийн байгууллагыг ч үл тоож явсан ААН, эзэмшигчдийн нэр ил болмогц тус банкны эргэн төлөлт хэдэн тэрбумаар тоологдож эхэлснийг уншигчид мэдэж байгаа биз ээ. Бүр зарим УИХ-ын гишүүн зээлээ хугацаанаас нь хааж, түүнийгээ баатарлаг гавьяа байгуулсан мэт саймширсан.

Тэгвэл яг энэ арга хэмжээг одоо Капитал банкны зээлдэгчдэд авч хэрэгжүүлэхэд яагаад болохгүй гэж. Анх банкны эрх хүлээн авагчийн зөвлөл анх 241 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авсан байдаг. Түүнээс хойш банкийг албадан татан буулгах ажиллагаа явагдаж, зээлээ огт төлөөгүй 377 зээлдэгчийг зарлаж байсан.

Дараа нь буюу 2021 оны арваннэгдүгээр сард банкны эрх хүлээн авагч төлөлт хийгдээгүй 199 зээлдэгчийн 99.1 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бий гэдгийг дуулгаж байв. Дээрх зээлдэгчид нь 11 тэрбумаас 117 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэгдэж байсан.

Тэгвэл түүнээс хойш дээрх үнийн дүнд ямар өөрчлөлт орсон бэ. Хэн гэгч эрхтэн, дархтаны мэдлийн компанийн өр, зээл хэвээр байгааг зарлаж, яаравчлуулах ёстой биш гэж үү.

Нэгэнт Капитал банкны дампуурлыг зарлах арга хэмжээг эгээ л гэрлийн хурдаар шийдвэрлэж, гаднын буюу ОУВС-гийн дүгнэлтээр хангалттай үнэлгээ авч байхад нь ердөө гуравхан сарын хугацаанд Монголбанк тус банкийг шууд “байхгүй” болгосон.

Гэхдээ асуудлын гол нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад байгаа мэт дайрсан, давшилсан, цагдсан, хорьсон. Тэгвэл түүнийг бас энэ асуудалд орооцолдоход "хувь нэмрээ оруулсан" чанаргүй зээлийн гүргэр, том эрх мэдэлтэй зээлдэгчдийг нь ил болгох ёстой. 

Харин эрх хүлээн авагчид юу хийж байна вэ. Яагаад бусад банкуудынх шиг ажиллахгүй байгаа нь анхаарал татах асуудал биш гэж үү.

Энэ нь Төвбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчид эрх мэдэл бүхий хүмүүстэй арай өөрөөр харилцаад байгаа юм биш үү гэх хардлагыг ч төрүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 0 2 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.