Инфляц

Бодлогын хүү

Баян-Өлгийг “УГЖ” болгон ашиглаж байгаа Х.Баделханыг АТГ хэзээ шалгах вэ

УИХ-ын гишүүн Х.Баделхан гэж сонгогдсон тойрог Баян-Өлгий аймгаа өөд татах бус өөрийнхөө "Жол" компанийг л өрсөлдөгчгүйгээр санхүүжүүлдэг нэгэн бололтой.

Хэдийгээр Х.Баделханыг өлгийчүүд УИХ-д сонгохгүй байх боломж хуулиар нээлттэй боловч тухайн тойргийн хувьд бусдаас онцлогтой бөгөөд овгийн толгойлогчийн удирдамжийн дагуу сонголтоо хийчихдэг учраас Х.Баделхан ийнхүү төрд шургалчихсан хэрэг.

Мань хүний эзэмшлийн "Жол" ХХК Баян-Өлгий аймагт зарлагдсан бүхий л тендерийг авдаг ч үр дүнгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлсээр ирсэн.

Хамгийн сүүлийн жишээ буюу Буянт суманд дахь зам. Тухайн хэсгийн замын ажлыг Х.Баделханы "Жол" ХХК 2021 оны 5 дугаар сарын 12-нд тендерээр авсан бөгөөд өнөөдөр түүгээр хүн, машин зорчиход тун ч бэрх болжээ. Татвар төлөгчдийн 23 сая 500 мянган төгрөгөөр засварласан энэ зам ганц жил ч хүрэхгүй эвдэрснийг хэвийн үзэгдэл гэх үү. Хийгээд өгсөн нь их юм гээд дуугүй суух уу гэдэг л болж байгаа аж.

Энэ мэтчилэн Х.Баделханы эзэмшлийн “Жол” ХХК нь Баян-Өлгий аймагт 2020-2021 онуудад зарлагдсан 7 тэрбум 463 сая төгрөгийн замын 8 тендерийг хамсан байгаа юм.

Мэдээж үүнээс өмнө Х.Баделхан УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд, Аж үйлдвэрийн дэд сайд зэрэг албыг хашиж байхад ч "Жол" ХХК өлгийн тендерийг хамдаг, “том” нөхөд байсаар ирсэн.

Харамсалтай нь хууль хяналтын байгууллага, АТГ Х.Баделханы ашиг сонирхлын зөрчил үүсэх хэмжээний аж ахуйн нэгж нь сонгогдсон тойргийнх нь тендерт ялаад байгааг харж суусаар өнөөг хүргээд байгаа юм.

Хэрвээ түүний энэ компанийн эрх мэдэл улам томорч, ажлын чанар муудсаар байвал мөдхөн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Лүнгийн замыг ТАМ-ын зам болгосон шиг түүх давтагдах вий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 1 1 1 1 1

Нийт сэтгэгдэл (1)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Зочин [103.153.141.86]

      Энэ нөхөр нутаг орноо гэсэн ямар ч сэтгэлгүй,хувиаа бодож,довоо шарлуулсан,ханаж цаддаггүй,жишээ хэлвэл,Бугатын зам,Толбоын зам,Өлгий төвд тавьж буй замууд,ямар ч технологи стандартгүй зам тавьдаг,энийг мэдсээр байж,энэ нөхөрт замын тендер өгдөг,аймаг орон нутаг,улс ч их ноотой.