Инфляц

Бодлогын хүү

Заавар боловсруулах ажлын хэсгийн сүүлийн хурал, хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.

 

Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгуулсан ажлын хэсгийн ээлжит хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих эмэгтэйчүүд судлалын салбар зөвлөл, Гэмтэл, согог судлалын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийн хэлэлцүүлгийг хийв.
 

Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, магадлагч эмч, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.