Инфляц

Бодлогын хүү

ТЭЦ 4-ийн захирал Ү.Төмөрхуягт хариуцлага тооц

ТЭЦ 4-ийн дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гурав нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хэргийг холбогдох цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ удаагийн хэрэг тус байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хөл, толгойгоо олохоо байсантай холбоотой гэлтэй. Тиймээс ч ТЭЦ 4-ийн захирал Ү.Төмөрбаатартай хариуцлага тооцох ёстой.

Түүний хувьд гурван жилийн өмнө томилогдож байсан. Тус станцад доголдол гарсны улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор тухайн үеийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлж, Ү.Төмөрбаатарыг томилж байсан.

Тиймээс ч хариуцлага өндөртэй энэ албанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж чадаагүй Ү.Төмөрбаатарт хариуцлага тооцох нь зүйн хэрэг биз ээ.

Мань захирал өмнө нь хэд хэдэн удаа Засгийн газраас ч илүү эрх мэдэлтэй нэгэн гэдгээ баталж байсан. Тодруулбал, Ковид-19 цар тахлын халдвар, тархалтын улмаас Засгийн газар Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 тоот тогтоол гаргаж, төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд шилжихийг даалгасан. Гэтэл ДЦС 4-ийн захирал Ү.Төмөрхуяг дээрх тогтоолыг үл тоон, баярын арга хэмжээнд зориулан тэтгэмж олгож, спортын тэмцээн, уралдаанд зориулж 60 гаруй сая төгрөг зарцуулсныг бид өмнө нь мэдээлж байсан.

Түүнийхээ оронд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай сургалт, мэдээллээр хангаж байсан бол өнөөдрийн харамсалтай хэрэг гарахгүй л байх боломж хангалттай байсан биз ээ.

Даварсан захиралдаа хариуцлага тооцохгүй явсаар хүний амь эрсэдчихлээ. ТЭЦ 4-ийн дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гурав нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хэргийг холбогдох цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ удаагийн хэрэг тус байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хөл, толгойгоо олохоо байсантай холбоотой гэлтэй. Тиймээс ч ТЭЦ 4-ийн захирал Ү.Төмөрбаатартай хариуцлага тооцох ёстой. Цаашлаад салбарын сайд Н.Тавинбэхэд ч хамааралтай. 

Ү.Төмөрхуягийн хувьд 3 жилийн өмнө томилогдож байсан. Тус станцид доголдол гарсны улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор тухайн үеийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлж, Ү.Төмөрхуягийг томилж байсан.

Тиймээс ч хариуцлага өндөртэй энэ албанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж чадаагүй Ү.Төмөрхуягт хариуцлага тооцох нь зүйн хэрэг биз ээ.

Мань захирал өмнө нь хэд хэдэн удаа Засгийн газраас ч илүү эрх мэдэлтэй нэгэн гэдгээ баталж байсан. Тодруулбал, Ковид-19 цар тахлын халдвар, тархалтын улмаас Засгийн газар Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 тоот тогтоол гаргаж, төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд шилжихийг даалгасан. Гэтэл ДЦС 4-ийн захирал Ү.Төмөрхуяг дээрх тогтоолыг үл тоон, баярын арга хэмжээнд зориулан тэтгэмж олгож, спортын тэмцээн, уралдаанд зориулж 60 гаруй сая төгрөг зарцуулсныг бид өмнө нь мэдээлж байсан.

Түүнийхээ оронд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай сургалт, мэдээллээр хангаж байсан бол өнөөдрийн харамсалтай хэрэг гарахгүй байх боломж хангалттай байсан шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
4 2 4 2 2 0

Нийт сэтгэгдэл (15)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Ажилтан [103.153.141.86]

      Тухайн хүн ганцаараа явж байгаад хүчдэлд нэрвэгдсэн байгаа шүү. 4 биш. Мөн Төмөрхуяг захирал бол сайн менежер байж болох ч муу дарга. Ажилтнуудынхаа төлөө ажил хийдэггүй, ҮЭ-тэй тохиролцож чадахгүй хамтын гэрээгээ 1 жил хоцроож хийсэн. Нийгэм ахуйд зориулсан зардлуудыг дандаа хасдаг. Хөдөлмөрийн хуулийн ажилтныг илүү цагаар ажиллуулах цаг сарын ажлын цагийн 30 хувиас хэтэрч үл болно гэсэн заалтыг үл тоон ажиллуулдаг боловч илүү цагаар ажилласан мөнгө олгодог байсныг хязгаарласан.

    • Зочин [103.153.141.86]

      Худлаа юм бичихээ больёо хариуцлага алдаж ажиллаа хийдэггүй юмнууд ажлаас халагдсандаа шарлхаад ДЦС-4 нэрийг худлаа гутаахаа болиорой

    • Зочин [103.153.141.86]

      Утга найруулга байхгүй мэдээ бэлтгэж ээ.

    • Зочин [103.153.141.86]

      Төмөрбаатар гээд байгаа юмуу?

    • Зочин [103.153.141.86]

      Төмөрхуяг гээд байгаа юмуу?

    • Зочин [103.153.141.86]

      32Toi zaluu 2 huuhdiin aav ood bolloo. Heden tsagt ongorsong ni medehguu hamt ajildag humuus ni hezee hoino ni olson. Bur hunee ongorsong ch medehguu temtseen ureldaan geed yavj bdag darga nar ni. Hunii saihan huug odoo heden togrogoor uneleh bol. Yadaj ur dungiin tsaling ni niiteer ni hasdag bol ar gert ni olgono uu?

    • Зочин [103.153.141.86]

      4 hunii huvid hudal. Neg hun ongorood bgaa . Tomor huyagt hariutslaga tootSoh heregtei. Yum bol haldag tsalin nemehgui odoo shineer orj bgaa zaluus bug tsalingoo golj ajlaas garch bn humuus sonsohnee neeh ondor tsalintai gej oilgodog bh . Odoo saihan chadvarlag zaluusaa aldsaar bn. humuusiig iluu tsagaar ajlaana yadaj ter tsalin ni ogohgui namdaa ogno tsever namiin sanaa bodlogotoi.

      • Зочин [103.153.141.86]

        Цалинг эрчим хүчний систем даяар нэмэхгүй л байна шүү дээ!!! Цалин нэмэх нь эрчим хүчний үнэтэй холбоотой болохоос ганцхан тухайн бөйгууллагын даргатай холбоотой биш шүү!!!

    • зочин [103.153.141.86]

      Эрчим хүчнтй салбарыг мэдэхгүй хүмүүс юу ч болсон огцруул соль гэж бичих юм даа. Мэргэжлийн чадварлаг хүмүүсээ унагах биш дэмжих хэрэгтэй шүү

    • Иргэн [103.153.141.86]

      Төмөрхуяг мөнгө л хураах гэж очсон шүү.хүнээ боддог хүн биш ш дээ тэц 3 аас баяжаад л явсан

      • Зочин [103.153.141.86]

        Яана аа тэц 3 аас юу идэж баяжсан юм бэ? Ккк ямар аймаар муухай хэлдэг юм бэ!!!! Хүнийг ингэж болохгүй байх шүү!!!! Харин ч иддэг уудаг хүмүүсийг шахан зайлуулж тэмцэж байснаараа муусайн хулгайчуудад ад болсон байх

    • ажилтан [103.153.141.86]

      4хүн хөл толгойгоо алдсан энэ тэр ямар аймар худал юм бичдэг юм бэ

    • иргэн [103.153.141.86]

      Худлаа мэдээлэл тавихаан болиоорой 4хүн ч гэх шиг Төмөрбаатар гэснээ төмөрхуяг гэх шиг ядаж нэрээ андуурахгүй бичиж сурчаад үлээнэ үү.

    • Зочин [103.153.141.86]

      Hudal medeelel tsatsahaaa bolieo ooo

    • Hh [103.153.141.86]

      Tehnikte ajillana gedeg hetsuu l dee. Tsets4 iin ajilchid ulaanbaatariig erchim hucheer hangah gej chardaij baiga shu.

    • Зочин [103.153.141.86]

      Энэ нөхөр ажлыг сайжруулна гээд очоод Техник хянаж шалгадаг мэргэжлийн хүмүүсээ бүтцийн өөрчлөлт хийгээд халаж явуулаад бас айлгаж амын үдээд суухаар яаж энэ байдал үгүй болох билээ.

    • Зочин [103.153.141.86]

      Ажлаа хийж яваад хүн үхдэг, орон даяараа тоггүй болдог нь хэвээрээ.

      • Зочин [103.153.141.86]

        Энэ нь ганцхан эрчим хүчний үнэтэй холбоотой шүү дээ!!! Тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах, ахуй амьдралыг өөд татах ямар ч мөнгөгүй станц яах юм бэ????? Төр засгаас хүчээр үнийг нь бариад, эрчим хүчийг хүчээр үйлдвэрлэ, хэмнэ гамна, гэж тушаалаас өөрөөр яаж туслаж дэмжсэн юм бэ!!!