TRQ-ийн хувьцааны ханш унасаар байна

Turquoise Hill Resources (TRQ) Рио Тинто (RIO)-ийн худалдан авах саналаас татгалзсанаас хойш хувьцааны ханш нь 18 хувиар унаж, 21.63 ам.долларт хүрээд байна. Компанийн зүгээс өгч буй мэдээллээр тус компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 300 сая ам.доллараар нэмэгдүүлж, 7.06 тэрбум ам.долларт хүргэсэн байна. Мөн далд уурхайн олборлолт эхлэх хугацааг ирэх оны эхэн үед буюу төлөвлөгөөнөөсөө өмнө эхлүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Одоогоор далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр 4 удаагийн тэсэлгээ хийсэн бөгөөд тав дахь тэсэлгээг энэ сарын сүүлээр хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Далд уурхайн олборлолт эхлэх хүртэл нийт 16-21 удаагийн тэсэлгээ хийж байж, олборлолтоо тогтмол хийх боломжтой болох юм.  

Хэдийгээр хувьцааны ханш унасаар байгаа ч сүүлийн үед тус компанийн томоохон хөрөнгө оруулагчид хувь эзэмшлээ нэмэгдүүлж эхэлсэн байна. сүүлийн үед нээлттэй болсон мэдээллээс харвал Swiss National Bank, Shell Asset Management, Lincoln National Corp гээд хэдэн хэдэн байгууллагын хөрөнгө оруулагчид TRQ хувьцааг нэмж авчээ. Мөн Голомт Капитал ҮЦК TRQ-н ханшийг $38 хүрэх боломжтой хэмээн таамагласан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.