БНСУ-д болсон "KASIEA" олон улсын бүжгийн тэмцээний балетын төрөлд монгол хүүхдүүд шагналт байруудад шалгарчээ

 

БНСУ-ын Сөүл хотноо Энэ оны есдүгээр сарын 3-нд болсон "KASIEA" олон улсын бүжгийн тэмцээнд Монгол Улсаас оролцсон хүүхдүүд шагналт байруудад шалгарчээ. 

Балетмистр, багш Д.Дашлхагва, балетын тэргүүн гоцлооч, найруулагч Ц.Цолмонбуд нар балетын урлагаар мэргэжлийн түвшинд хичээллэж буй хүүхдүүдийг БНСУ-д уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай бэлдэж, ийнхүү амжилт гаргасан байна. Тус тэмцээн нь балет, ардын бүжиг, модерн бүжиг, жазз, бүжиг дэглэлт, спорт бүжиг, латин бүжиг, к-поп гэсэн төрлүүд дор болдог ажээ.

Балет бүжгийн төрөлд:

  1. Бага насны ангилалд Ц.Цэлмүүн шилдгийн шилдэг
  2. Дунд насанд Э.Эгшиглэн хоёрдугаар байр
  3. Ахлах насны насанд О.Золжаргал гуравдугаар байрт тус шалгарсан байна.

Энэхүү тэмцээнийг БНСУ-ын Соёл урлагийн харилцааны олон улсын холбооноос жил бүр зохион байгуулдаг бөгөөд 13-15 орон оролцдог аж.

 

Ц.Цэлмүүн

Энэхүү тэмцээнээс өмнө сурагч О.Золжаргал долдугаар сард Сөүл хотод болсон “Таnz Olimpy Asia Ballet competition” Олон улсын тэмцээний I шатны шалгаруулалтад тэнцэж, ХБНГУ-д хоёрдугаар сард болох дараагийн шатны шалгаруулалтад оролцох болзлыг хангасан бол наймдугаар сард сурагч Ц.Цэлмүүн БНСУ-ын Гёнбук Урлагийн ахлах сургуулиас бага, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улсын балетын тэмцээн”-ээс I байрт шалгарч, олон улсад амжилт гаргасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.