Инфляц

Бодлогын хүү

Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх 1000 төгрөгөөр арилжигдана 

 

Монголын хамгийн анхны нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа 9 дүгээр сарын 20-ноос эхлэх гэж байна. “Ард” санхүүгийн нэгдлийн харьяа “Ард” менежмент ХК нь Монголын анхны хаалттай хөрөнгө оруулалтын санг 2020 онд үүсгэн байгуулж байсан. Харин энэ удаад “Хөрөнгө оруулагч үндэстэн” нэрээр анхны нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах эрхээ СЗХ-ноос авсан билээ. 

Тус сангийн нэгж эрхийн үнэ 1000 төгрөг байх бөгөөд хөрөнгө оруулалтад дээд болон доод хязгаар зааж өгөөгүй байна.  Үүгээр нийт 2.85 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчдад нэг жилийн хугацаанд 16.9 хувийн зорилтот өгөөж өгөх боломжтой аж.  Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн давуу тал нь хөрвөх чадвар өндөртэй буюу нэгж эрхээ хүссэн үедээ буцаан худалдах боломжтой. Мөн дотоод болон гадаадын хөрөнгийн захад хөрөнгө оруулалт хийснээр өндөр өгөөжтэй ажиллах боломжтой байх аж.    

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.