Эдийн засаг өмнөх оны есдүгээр сараас 730.0 тэрбум төгрөгөөр өсжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 35.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.3 их наяд төгрөг буюу 17.7% өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 730.0 тэрбум төгрөг буюу 3.7% өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Энэхүү өсөлтийн 

  • 1.6 нэгж хувь нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт
  • -2.3 нэг хувь нь уул уурхайн олборлолтын салбар 
  • 0.3 нэгж хувь нь аж үйлдвэр, барилгын салбар
  • 2.4 нэгж хувийг үйлчилгээний салбар
  • 1.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. 

Эдийн засгийн өсөлтөд салбар бүрийн нөлөөллийг задалж ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулав. 

Уур уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний нэмэгдэл өртөг 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар буюу 445 тэрбум төгрөгөөр буурсан. 

  • нүүрс олборлолт 11.9%
  • газрын тосны олборлолт 67%
  • зэсийн баяжмал 12.1%-аар буурсан нь гол нөлөөллийг үзүүлсэн. 

Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 2015 оны үнээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.3%-ийн өсөлт буюу 474 тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд бөөний болон жижиглэн худалдааны нэмэгдэл өртөг 11.3 хувиар, мэдээлэл холбооны салбарын нэмэгдэл өртөг 8.7% өссөн нь гол нөлөө үзүүлжээ. 

Хөдөө, аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 3.4 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 10% буюу 311 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.9% буюу 69.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд барилгын салбарын нэмэгдэл өртөг 3.7% өссөн нь нөлөөлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.