Инфляц

Бодлогын хүү

Түргэн тусламжийн автомашины байршлыг мэдэх боломжтой боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар хамтран “Ub healthe care week” үзэсгэлэнг 3 өдөр зохион байгуулсан.

  Үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн цахим технологи, менежментийг танилцуулан туршлага солилцлоо.

  Иргэд түргэн тусламжийн төвд дуудлага өгсний дараа хаягжилт хангалтгүйгээс болж тусламж үзүүлэх хугацаа алдах болон дуудлага хүлээн авах утасны ачаалал нэмэгддэг.

Иймд Нийслэлийн түргэн тусламжийн автомашины байршлыг харах боломж бүхий системийг хөгжүүлэн ажиллаж байна.

 Тус ажлын хүрээнд иргэд түргэн тусламжийн дуудлага өгсөн дугаарт илгээгдсэн линкээр нэвтэрч түргэн тусламжийн багийн байршлыг харах боломжтой болсон юм.

Ингэснээр түргэн тусламжийн дуудлага хүлээн авах утасны ачаалал эрс багасах, яаралтай тусламж шаардлагатай иргэдэд хугацаа алдалгүй хүрч үйлчлэх боломжтой болж байгаа юм.  Цаашдаа түргэн тусламжийн дуудлагын дараалал, хүлээгдэл зэргийг харуулахаар системийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.