Инфляц

Бодлогын хүү

МИАТ: Нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш

/2023.01.13/ өдрийн Улаанбаатар- Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг нь Сөүл хотын цаг агаарын нөхцөл байдал буюу Инчён олон улсын нисэх буудал орчимд өтгөн манан татан, алсын барааны харагдац зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан тул зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж дүрмийн дагуу Сөүл хотын Кимпо нөөц нисэх буудалд газардсан байна.

Цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц нисэх буудалд буух нь ослын буулт биш юм.

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь ( Улаанбаатар хотын цагаар)

-Чингис хаан ОУНБ-аас хуваарийн дагуу 07:59 цагт хөөрсөн

-Кимпо ОУНБ-д 10:45 цагт буусан

-Кимпо ОУНБ-аас Сөүл чиглэлд 15:00 цагт хөөрсөн

-Инчён ОУНБ- д 15:51 цагт буусан

-Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17:04 цагаас хөөрсөн бөгөөд Чингис хаан ОУНБ-д 20:28 цагт буусан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.