Инфляц

Бодлогын хүү

Ж.Хунан: Тусдаа хууль гаргаснаараа цахим орчин дахь хүний эрхийг хамгаална гэдэг эргэлзээтэй

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг энэ сарын 18-ны өдөр яаралтай горимоор хэлэлцэхээр оруулан улмаар өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, баасан гарагт эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

Энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунан өнөөдөр “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төсөл нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай давхацсан зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудал мэдээж чухал. Хүний эрхийн маш олон зөрчил олон нийтийн сүлжээнд гарч байна. Иймд зохих арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага байгаа. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн тухайд хүний эрхийн Үндэсний комисс даваа гарагт энэ хуулийн төслийг хүлээж авсан. Энэ бол хангалттай хугацаа биш, илүү нарийн шинжих шаардлагатай. Анхаарал татсан хэд хэдэн асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Хүний эрхийг хангах хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд бодит амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэхээс гадна цахим орчинд ч хамаарч байгаа. Тусдаа хууль гаргаснаараа цахим орчин дахь хүний эрхийг хамгаална гэдэг нь эргэлзээтэй. Иймд нарийн шинжилгээ болон холбогдох хуулиудыг нарийн үзэх хэрэгтэй байсан” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.