Инфляц

Бодлогын хүү

МУГЖ Ө.Уянга Киргизийн театрт урилгаар дуулна

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дуулахаар болжээ. Тэрбээр тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулах болсон байна.

Киргизийн үндэсний Дуурь бүжгийн эрдмийн театрын 80 жилийн ой тохиож буйтай холбоотой Монгол, Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театруудын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ийнхүү дуулахаар ажээ.

Эргэн сануулахад, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга театраасаа шалтгаангүйгээр халагдсан талаараа өөрийн албан ёсны сошиал хаягаараа дамжуулан мэдээлж байв. Авьяаслаг уран бүтээлч Ө.Уянга нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Тэрбээр 1995-1996 онд Соёлын коллеж, 1997-2002 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд 2003 оноос ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.