Инфляц

Бодлогын хүү

Ерөнхий сайдын шинжлэх ухааны салбарынхантай уулзаж байна

Ерөнхий сайдын шинжлэх ухааны салбарынхантай уулзаж буй "Өглөөний уулзалт” үргэлжилж байна.

Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна.

Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.

Харин Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Хүний нөөцийн бодлого алдагдсан. Төр бодлогоор залгамж халаа бэлдмээр байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хэллээ.

Эх сурвалж: БШУЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.