Инфляц

Бодлогын хүү

Цаа бугын тоо толгой 2400 болж өсжээ

 

Монгол Улс 2001 онд 600 гаруй цаа бугатай байсан бол өдгөө 2400 болж өсжээ. 

Дэлхийн цаа буга маллагчдын холбоо (World Reindeer Herders) нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 9 улсын цаа буга маллагч нүүдэлчдийг хамруулсан иргэний нийгмийн байгууллага юм.

Анх 2000 онд зохион байгуулагдсан Монгол, Норвегийн Гадаад харилцааны сайд нарын уулзалтын үр дүнд Монголын Духа цаа буга маллагч иргэд энэ хамтын ажиллагаанд нэгдэж байжээ.

Тус байгууллага Даян Дэлхийн Байгаль орчны сан болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжих Цаа бугын аж ахуй болон дасан зохицох чадварыг сайжруулах шинэ төслийг хариуцан хэрэгжүүлж байна. 

Цаа бугын аж ахуй ба дасан зохицох төсөл нь цаа буга маллаж буй залуучуудад уламжлалт мэдлэг, бэлчээрийн талаарх мэдлэгийн санг бүрдүүлэх замаар тэдний чадавхыг хөгжүүлэх зорилготой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.