Инфляц

Бодлогын хүү

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах уулзалт боллоо

НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн Бага Хурал БНСУ-ын Засгийн газар, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр 2022-2023 онд хийж гүйцэтгэсэн “Монгол Улсын Цахим Худалдааны Бэлэн Байдлын Үнэлгээ”-г танилцуулах уулзалтыг Монгол Улсад 2023 оны 06 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд хийж байна.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Техник, Логистикийн газрын захирал Хатагтай Шамика Сиримани тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтран ажиллах чиглэлээр зөвлөлдөж уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын ХХБХ-аас хийсэн “Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”, “Гаалийн зарим үйл ажиллагааг цахимжуулах”-тай холбоотой тус байгууллагаас “Цахим худалдаа, Дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагаа”-ны бэлэн байдлын үнэлгээ хийх болон бусад чиглэлээр талууд саналаа солилцлоо.

Талууд уулзалтын төгсгөлд хил дамнасан худалдаа, түүний дотор цахим худалдааны урсгалд үр дүнтэй хяналт тавих нь гаалийн байгууллагын тэргүүлэх чиглэл болж, бидний хамтран хэрэгжүүлж буй санаачилгыг бусад улс оронд нэвтрүүлэх сайн туршлага болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн өнөөдөр (2023.06.07) “Монгол Улсын Цахим Худалдааны Бэлэн Байдлын Үнэлгээ”-г танилцуулах дугуй ширээний уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд хөгжлийн түншлэгч байгууллага, худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан амжилттай зохион байгуулагдлаа.

“Монгол Улсын Цахим Худалдааны Бэлэн Байдлын Үнэлгээ”-ний Цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийг бодлогын 7 чиглэлээр 91 арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэгч байгууллагын хамтаар гаргажээ. Эдгээр арга хэмжээний 25 нь Гаалийн байгууллагын чиг үүрэгтэй шууд холбогдох юм.   Ялангуяа Бодлогын чиглэл 3. “Худалдааны Логистик болон Худалдааг Хөнгөвчлөх”-д гаалийн байгууллага гол үүрэгтэй оролцоно.

Энэ үеэр НҮБ-ын ХХБХ-аас ГЕГ-тай нягт хамтран ажиллаж байгааг онцлохын зэрэгцээ “Гаалийн зарим үйл ажиллагааг цахимжуулах”-тай холбоотой тус байгууллагаас “Цахим худалдаа, Дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагаа”-ны бэлэн байдлын үнэлгээний талаар танилцуулсан (2023 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын ХХБХ-ын зөвлөх баг ажиллана).

Эх сурвалж: ГЕГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.