Инфляц

Бодлогын хүү

Авлагатай иргэд шүүхэд хүсэлтээ ирүүлнэ үү

“Оргил саран” ХХК-иас авлагатай иргэдийг 3 дугаар сарын 22-ны дотор нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахыг анхааруулсан байна.

“Оргил саран” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны  3 дугаар сарын 2-ны өдрийн 5103 дугаартай захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.

Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 3 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосон байна.

"Тус компаниас авлагатай иргэн, байгууллагууд нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлдээ хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү" гэжээ. Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдэж байна гэжээ. 

Эх сурвалж: БЗД-ийн Иргэний хэргийн АШШ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.