Инфляц

Бодлогын хүү

МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав

МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд: “Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлээд байгаа энэ хүнд цаг үед татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээг Татварын албанаас авч хэрэгжүүлж байгаа нь цар тахлын үеийн хүндрэлээс гарч амжаагүй аж ахуйн нэгжүүдийн хувьд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам болж байна” гэжээ.

Аж ахуйн нэгжүүд ковид-19 цар тахлын удаа, дараагийн хөл, хорио хязгаарлалтуудын улмаас хүнд байдалд ороод байсан бол үргэлжлээд ОХУ, Украины хоорондын асуудлаас үүдэлтэй дахин хүнд сорилтыг даван туулах болоод байна. Иймд аж ахуйн нэгжүүдэд хүнд нөхцөл байдалд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлх хугацааг хойшлуулах зэрэг асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд авч үзэж, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж МҮХАҮТ үзэж байгаа аж.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.