Инфляц

Бодлогын хүү

Барилгачдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Ашид Ассет Менежмент ҮЦК” ХХК болон “Барилгачдын Нэгдсэн Холбоо” ТББ хооронд хамтран ажиллах санамж байгуулж Гүйцэтгэх захирал А.Батпүрэв, Ерөнхийлөгч М.Батбаатар нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд барилгын салбарын хөрөнгө оруулалтын тогтолцоог боловсронгуй болгож төслийн хэрэгжилтийн явцад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төслүүдийн мэдээллийн бааз бүрдүүлж үнэлгээ хийх ажлыг хамтран хөгжүүлэх юм.

“Ашид Ассет Менежмент ҮЦК”-ийн үүсгэн байгуулж буй “Ашид Өсөх Хөрөнгө” хувийн хөрөнгө оруулалтын сан нь үл хөдлөх хөрөнгийн салбарт чиглэж салбарын бүтээн байгуулалтыг дэмжихийн зэрэгцээ нэгж эрх эзэмшигчиддээ өндөр өгөөж хүртээх зорилготой сан юм. Сангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг шаардлага хангасан хөрөнгө оруулагч тус компаниас авч болно.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.