Инфляц

Бодлогын хүү

ҮСХ: Инфляц наймдугаар сарын эцэст 14.4%-д хүрсэн байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар өөрчлөлтийг танилцууллаа. Үүгээр хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн улсын инфляц 8 дугаар сарын эцэст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувь байгааг танилцуулав. Харин Улаанбаатарын инфляц 14.8 хувьтай гарчээ. Улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарахад дизелийн түлш, бензин, төмс, ургамлын тос, цагаан будаа, талх, гурилан боовны үнийн өсөлт голчлон нөлөөлжээ. Эдгээр бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 27.7 хувийг тайлбарлажээ. Инфляцын өөрчлөлтийн 14.4 хувиас 7.8 нэгж хувийн өөрчлөлтийг импортын барааны үнийн өөрчлөлт бүрдүүлсэн байна. 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.