Инфляц

Бодлогын хүү

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн инфляцын талаар УИХ-ын чуулганд хэлсэн үг

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг жил бүр УИХ-аар хэлэлцэж баталдаг. 2023 онд Төв банкнаас баримтлах бодлогын төслийг танилцуулж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс инфляцын талаар онцолсон 5 эшлэлийг хүргэж байна. 

1. Инфляц Монголд төдийгүй дэлхий нийтэд дотоод эдийн засгийн идэвхжилээс гадна гадаад үнэ, шатахуун, эрчим хүчний үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан өсөөд байна.
2. Манай улсад инфляцын 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна.
3. Цаашид инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
4. Инфляцын зорилтыг хангахад тээвэр логистикийн нэгдсэн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яам, агентлагын үйл ажиллагаа том хувь нэмэртэй юм.
5. Дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар одоогийн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байх болно. 

Монголбанкны Ерөнхийлөгчийн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 

Эх сурвалж: Монголбанк 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.