Инфляц

Бодлогын хүү

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар шилдгүүдээ шалгарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Шилдэг цагдаагийн газар, хэлтэс, алба хаагч”-дыг шалгаруулж, шагнал, урамшуулал гардууллаа.

Шилдэг цагдаагийн газар, хэлтсээр Цагдаагийн хурандаа Т.Дамбийням даргатай Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Цагдаагийн хурандаа Б.Батхүү даргатай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгарав.

Харин шилдэг алба хаагчаар хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Бадарчин, Ц.Болор-Эрдэнэ, Г.Чингэс, Б.Энхтуяа, С.Түвшинтогоо, П.Баттөгс, М.Ганзориг, Б.Анхбаатар, П.Ганзориг, Л.Батзориг, шилдэг хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлагч Г.Цэрэнтогтох, Б.Лхагважаргал, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбат, З.Баасанжав, Т.Манлайбаатар, Ю.Энхтайван, Б.Эрхбаяр, О.Сумъяабазар, М.Гэлэгжамц, Б.Тамирхүү,

шилдэг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баярсүх, И.Баатар, Т.Багабанди,

шилдэг мөрдөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганбат, цагдаагийн дэслэгч Э.Дэлгэрсайхан, М.Нямжав нар тодорлоо. Түүнчлэн шилдэг хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр цагдаагийн ахмад С.Баасанжав, цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэтулга, С.Номин-Эрдэнэ шалгарлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.