Инфляц

Бодлогын хүү

“Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг шинэчлэн баталлаа

Технологид суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал орчинд туршиж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн  хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа.

Журмын шинэчилсэн найруулгаар сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авах, сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдсэн төдийгүй сэндбоксын оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь илүү тодорхой болсон. Мөн сэндбоксын асуудал хариуцсан нэгжийн чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэх ба зах зээлийн оролцогчид Сэндбоксын албаар дамжуулан зохицуулагч байгууллагуудтай харилцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших боломж бүрдэж байна.

Журамтай энд дарж танилцах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.