Инфляц

Бодлогын хүү

ОХУ-ын Алтайн хязгаар, Сибирь орчмоос хүйтэн агаарын урсгал орж ирж, нийт нутгаар хүйтэрч байна

ОХУ-ын Алтайн хязгаар, Сибирь орчмоос хүйтэн агаарын урсгал орж ирж, нийт нутгаар эрс хүйтэрч байна.

 
Ойрын өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаа бөгөөд цаашид хүйтний эрч чангарч, салхины хурд 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Эдгээр өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцын шаардлагагүй тохиолдолд ойрын болон холын замд гарахгүй байх,
 
- Зайлшгүй шаардлагаар ойрын болон холын замд гарах тохиолдолд техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөц, багаж хэрэгсэл, дулаан хувцас зэрэг хувийн бэлтгэлийг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,
 
- Иргэд, малчид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын хариулгатай байлгах,
 
- Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаарын хүнд нөхцөлд малын араас явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 
Нийт 10 аймгийн 22 сум цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Эдгээр сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Үүнд, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум багтжээ.

 
Харин дараах найман аймгийн 26 сум зудархуу гэдэг ангилалд байна. Тухайлбал, Ховдын Зэрэг,Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байна

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.