Инфляц

Бодлогын хүү

Фото сурвалжилга: "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно

Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 24-30 хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас болох юм. Өнөөдрийн этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилууллаа. Мөн төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, гэрлэн чимэглэл бүхий тохижилт хийж, мөсөн гулгуурын талбай байгуулан, аж ахуйн нэгжүүд өөрсдийн сүлд модоо засан, баярын уур амьсгал оруулж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.