Инфляц

Бодлогын хүү

Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөх үйлчилгээний багтай цахим уулзалт зохион байгууллаа

Монгол улсын онцлогт нийцсэн Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ  хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас зөвлөх үйлчилгээг аван хамтран ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо. Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөлд тусгах гол санал, үзэл баримтлалын талаар зөвлөгөө өгсөн.

Уулзалтад Б.Батжаргал, мэргэжилтэн Ж.Цогзолмаа, дотоодын хуулийн зөвлөх Д.Лхамжав, орчуулагч Г.Бат-Орших, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Хойд Ази хариуцсан захирал Тан По Тек, Дэд захирал Лим Чи Киа, Хуульч Ови Бэн, Зөвлөх Вү Си Чон нар оролцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.