Инфляц

Бодлогын хүү

Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус төвийн захирал Н.Арвинтариа байгууллагын үйл ажиллагааныхаа чиглэлээр болон хүчирхийлэлд өртөгсдийн тоон судалгаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

 

Уулзалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Чинбат, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Ихтамир нар болон холбогдох албаныхан оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллахаар боллоо.

 

Тухайлбал, шинэчлэн баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг олон нийтэд таниулах болон хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөлийн ажил зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.

 

Эх сурвалж: ХНХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.