Инфляц

Бодлогын хүү

Хог хаягдал ба шийдэл цахим зөвлөгөөн Гуравдугаар сарын 15-нд болно

Улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна.

 

Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал, мөн хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай байгааг илтгэж байна.

 

Иймд салбарын уялдаа холбоог хангах, олон Улсын сайн туршлагыг танилцуулах, аймаг, сумын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой "Хог биш хог" цахим зөвлөгөөнийг салбарын болон олон нийтийн төлөөллийг хамруулсан 200-250 хүнтэй цахим зөвлөгөөн 3 дугаар сарын 15-нд болно.

 

Эх сурвалж: БОАЖЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.