Инфляц

Бодлогын хүү

Хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Олон улсын хавдрын хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй Хавдар судлалын үндэсний төв, төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Олон улсын хавдрын хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Монголын Хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв болон төрийн бус байгууллагууд хамтран Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харьяа “City Cancer Challenge” сангийн 2024 оны хөтөлбөрт Улаанбаатар хотыг хамруулах хүсэлтээ байгааг илэрхийлэв. Уг хөтөлбөр нь хавдрын тусламж, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой.

Хөтөлбөрт хамрагдсанаар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх, иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хавдрыг эрт үед нь эмчлэх боломж бүрдэх юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.