Инфляц

Бодлогын хүү

Төрийн өмчит компаниудын өрийг хэн төлөх вэ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх. Тухайлбал, Төрийн орон сууцны корпораци 2013, 2015 онуудад зээл авсан бөгөөд тэр нь өдгөө 171 тэрбум 539 сая хол давчихсан. ТЭЦ-4 2018 онд 76 сая евро зээлсэн нь 244 тэрбум 484 сая төгрөг болчихсон, Эрчим хүчний яам 2014 онд 14 сая ам.доллар зээлж авч байсан нь 45 тэрбум 867 сая төгрөг, Зорчигч тээвэр гурав 21 тэрбум 296 сая төгрөгийн үлдэгдэлтэй гээд хөвөрнө.  

Эдгээрийг тухайн цаг үед хариуцаж байсан салбарын удирдлагууд нь хүлээх үү эсвэл одоогийнх уу.

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан энэ тухайд “Энэ асуудал дээр сайдууд, хариуцсан ажилтнууд идэвхтэй ажиллах чиглэлийг үүрэг болгосон. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд зээл аваад эрсдэлгүй мэт явдаг, үр өгөөжгүй зүйлүүдэд мөнгө зарцуулдаг асуудлыг таслан зогсооно. Тус газруудын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах онцгой үүргийг сайдуудад өгсөн.” гэдгийг хэлсэн.

Гэхдээ сайдууд тэр үүргийг хэрхэн биелүүлэх вэ. ТОСК л гэхэд барилгуудаа барьсан уу барьсан. Харамсалтай нь ашиг олж байгаа нь алга. ТЭЦ-4 шинэчлэл хийсэн үү, хийсэн. Мөн л ашиггүй.

Тиймээс Хөгжлийн банкны зээлээр хөрөнгө босгож төрийн өмчит үйлдвэрүүдийг хөгжүүлнэ гэж тухайн үедээ том дуугарч, одоо тус банкийг дампуурлын ирмэг рүү чирч байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ. Бас л татвар төлөгчдийн мөнгөөр дарчих юм биш биз дээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.