Инфляц

Бодлогын хүү

Монголоос БНХАУ руу зорчих иргэд тусгаарлалтад орохгүй гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

 Монголоос БНХАУ руу зорчих иргэд тусгаарлалтад орохгүй гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Өчигдөр /2022.07.01/ цахим орчинд "2022 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй" гэсэн мэдээлэл тархсан юм. Тэгвэл тус мэдээллийг ташаа болохыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлийн үеийн бодлогыг ЭСЯ-ны албан ёсны вэб сайтаас "БНХАУ-д зорчих хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай хууль болон тунхаглалыг шинэчлэхэд тавигдах шаардлага"-аас үзнэ үү.

Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.