Инфляц

Бодлогын хүү

АНУ-ын Техас мужид ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ

АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод орон нутгийн цагаар 15:30 цагт зочид буудлын барилгад ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ.

 
Ойролцоох гудамж, орон сууцанд их хэмжээний үнс нурам бургиснаас оршин суугчдыг өчигдөр буюу даваа гарагийн орой нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож чадаагүй байгаа бөгөөд зочид буудал болон тухайн үед гудамжаар явж байсан хэдэн хүн өртсөн талаар мэдээлэх боломжгүй байгаа аж.
 

Форт Ворт хотын төвд ойролцоо байрлах тус зочид буудал өнгөрсөн тавдугаар сард тус хотын түүхэн барилгуудыг нэг болох Вагонерын барилгыг засварласны дараа нээгдсэн байна.
 

Тус барилгыг анх 1920 онд барьсан бөгөөд ”анхны олон шинж чанарууд” нь цагийн явцад хадгалагдан үлдсэн гэж зочид буудлын вэбсайтад онцолжээ. 
 
Эх сурвалж: ОБЕГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.