Инфляц

Бодлогын хүү

Д.Ганбат украинчуудад ч сарын цалингаа хандивлалаа

УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкийг шалгах түр хороо байгуулах гэж яваад, гэнэт Украины асуудалд анхаарахаар болсноо зарлалаа. Уг нь мань гишүүн УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулсан “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдэвт хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм.

Тэгж байх үедээ “Ардчилсан нам аливаа дайнч үйл ажиллагааг дэмжихгүй, эрх баригчид Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгон нийтэд мэдээлэх ёстой” гээд дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан Хүмүүнлэгийн аян санаачилж хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байна гэсэн юм.

Түүний энэ санаачилгыг бүлгийн ажлын алба дэмжиж байгаагаа илэрхийлэн, мөн нэг өдрийн цалингаа хандивлахаар болсныг бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарь хэллээ.

УИХ-ын гишүүдийн үндсэн цалин 1.260.000 төгрөг байдаг бөгөөд Монголбанкнаас зарласан ханшаар Украины 1 гривн 95.55 төшрөгийн ханштай байна.

Тэгэхээр Д.Ганбат гишүүн 13 мянга орчим гривн хандивлаж байгаа аж. Гэхдээ энэхүү санаачилгыг цаашид хэн, хэрхэн хэрэгжүүлж, үргэлжүүлэх талаар огт яриагүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 2 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.