Замын-Үүдийнхний тэвчээр үнэндээ алдагджээ. Тийм дээ ч өнөөдөр тэд нийслэл рүү ирж байна.
Тэд “Тус боомтод явуулж буй үйл ажиллагаа нь ард иргэдийн амьдралыг доройтуулж, эдийн засгийн хувьд мөддөө сэргэж сэхэхээргүй байдалд оруулсан. Засгийн газраас гаргасан тогтоолоо олон түмэнд, нээлттэй, тодорхой мэдээлээгүй. Төр засгаас гаргасан тогтоолоор бол Эрээний хилээр Монголчууд 6 сарын 1 хүртэл гарахгүй. “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа нь монополь хэдэн компанид ашигтай гэх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү ирээд буй аж.
Мөн “Төрөөс “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн 3 тэрбум төгрөг Хятад улсад хөрөнгө оруулалт болж байна гэж бухимдацгааж байна.
Үнэндээ “Чингэлэг тээвэр” эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ буурч тогтворжино гэж олны зүгээс харж хүлээж байсан ч бүр эсрэгээрээ нэмэгдсэн. Ийм байхад төр засгийн зүгээс санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж ядарсан ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадаж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
Төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил хөрсөн дээрээ буухгүй байгаа учраас Замын-Үүдийнхний тэвчээр ийнхүү алдагдаж нийслэлд иржээ.
Үүний араас бусад боомтуудын төлөөлөл ч бас ирж, тэдэнтэй нэгдэх юм байна.
Чингэлгийн тоог нэмснээр ачаа барааны эргэлт сайжирч үнийн өсөлт буурна гэж ЗТХЯ, АТҮТ-ийн дарга нарын хэлдэг бол үнэндээ Зангууны үлгэр” гэдгийг бид харлаа. “Чингэлэг тээвэр” эхэлсэн өдөр буюу 2 дугаар сарын 28-наас хойш 2582 чингэлэг орж ирэхэд нэг чингэлгээс 36 сая төгрөг Хятад улсад ашиг болон үлдэж байна гэдгийг тэдний зүгээс баримттайгаар хэлж байсан юм.
Тэгвэл 2582 чингэлгийг 36 сая төгрөгөөр үржүүлэхэд 92 тэрбум 900 сая төгрөгийг сар гаруй хугацаанд өмнөд хөршдөө “ӨГЧХӨЖ”.
Ийм хэмжээний мөнгийг улсдаа үлдээсэн бол ядарсан эдийн засагт хийгээд Монголын ард түмний амьдралд мөн ч их нэмэр болно доо.
Энэ Халтар тоо мэддэггүй нөхөр сайд хийгээд байна. Контейнер нь 1-рт шланзаас 2 дахин бага ачаа ачдаг үнэ өсөхөд их нөлөөлж байна, 2-рт Контейнерийг 20 гаран саяаар цаанаасаа Хятад, Өвөрууд худалдан авч эргэлтээ тооцож тээврийн үнэд өртгийн шингээж байна, 3-рт Хятадаас барааг чөлөөтэй оруулахгүй сугалаа явуулж байна. Энэ тохиолдолд байдал хүнд, тээврийн зардал 2000тай байсан бол одоо 1600тай болсон байна. Хил хаахаас өмнө 800 байсан, хэвийн байхад 400 байсан 1м3. Манай дарга нар тоо болоод тооцоондоо муу байна. Монголчууд тээврээс ямар ч ашиггүй болсон бүх ашигийг Өвөрууд, Хятадууд авч байна
Шаадаг дданууд. Замын-Үүдийнхэний нэмдэг мөнгө байхгүй болоод үхэж сэхэхдээ тулахгүй юү. Чингэлэгт тээвэр бодит үнээрээ явж байгаа, харин тэнврийн хуучин өндөр хөлсөө шингээж үнээ өсгөсөн наймаачдыг хэрэглэгчийн төлөө газар анхаарах ёстой.
КОВИДООР ДАЛИМДУУЛЖ ДАРГА НАРЫН ХӨРӨНГӨ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХЭРХЭН НЭМЭГДСЭНИЙГ АТГ. ЯЛГАЖ САЛГАЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
хаха өнгө ижил
Deeremchid bidnii ajiliig bulaaj awsan uneheer ih gomdoltoi bna or zeel hetsuudlee bid oorsdoo ajilaa hiiiy
Замын-Үүдийнхэн үхлээ юу та нар хил зүгээр байхад Монголчууддаа новшийн байсан шүү
Зочин [103.153.141.86]
Энэ засгийн газар маш муу ажиллаж байна. Огцруулах цаг нь болжээ