Инфляц

Бодлогын хүү

Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 орчим хувьтай байгааг албаныхан мэдээллээ.

Энэ хүрээнд дулааны гол 18.7 км шугам сүлжээг засварлаж, шинэчилжээ. Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг 100 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг 89.6 хувьтай хангаад байна.

Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 80.5 хувь, ус хангамж, ариутгах татуургын салбарын бэлтгэл 90 хувьтай байна.

Мөн замын халтиргаа, гулгаатай тэмцэх давс, бодисын нөөц 81 хувьтай байгаа бөгөөд давс, бодис цацах 96, зам цэвэрлэх 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.