
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хятадын Шэньжэнь хотод хүрэлцэн ирж, гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.
Тэд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын удирдагчдын уулзалтын үеэр хэлэлцээ хийх юм.
Al Jazeera агентлагийн мэдээлснээр гурван улсын удирдагчид Орос, Украины дайн, АНУ, Израилын Ираны эсрэг явуулж буй дайн, цөмийн зэвсэг, олон улсын худалдаа, хиймэл оюун ухааны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
APEC-ийн уулзалтыг 11 дүгээр сарын 19-нд нээж үг хэлсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын саад тотгорыг бууруулахыг уриалжээ.
Тэрбээр Ази, Номхон далайн бүсэд чөлөөт худалдааны орчин бүрдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцолж, бүс нутгийн практик хамтын ажиллагааг дэмжихэд Хятад улс 20 сая ам.доллар олгохоо мэдэгдсэн байна.
Дэлхийн томоохон 3 гүрний удирдагчдын уулзалт олон улсын аюулгүй байдал, худалдаа, геополитикийн асуудлаарх байр суурийг ойртуулах боломжтой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Al Jazeera, 2026.11.19
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)