Энэтхэгт үсчин, оёдолчин, тогооч зэрэг мэргэжлийн хүмүүс өдөр тутмын ажлаа толгойдоо байрлуулсан жижиг камераар бичүүлж, нэмэлт орлого олж байна. Технологийн компаниуд эдгээр бичлэгийг худалдан авч, хүний хөдөлмөрийг дуурайх чадвартай робот сургахад ашиглаж байгаа юм.
Тухайлбал, 22 настай үсчин Мохаммед Ашим өдөрт 5–6 цаг ажлаа бичүүлдэг. Ийм төрлийн бичлэг цуглуулдаг компани 8–10 цагийн бичлэгт 5–10 ам.доллар төлдөг байна.
Роботод яагаад ийм бичлэг хэрэгтэй вэ?
Үсчин хайчаа хэрхэн барих, оёдолчин даавууг ямар хүчээр татах, тогооч хүнсний бүтээгдэхүүнтэй хэрхэн харьцах зэрэг үйлдлийг хүн туршлагаараа сурдаг. Харин робот эдгээр хөдөлгөөнийг хийхийн тулд хүний гар, хурууны хөдөлгөөн, барих хүчийг бодит бичлэгээс суралцах шаардлагатай.
Энэ технологи хөгжсөнөөр робот хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой ч зарим мэргэжлийг орлох эрсдэлтэйг судлаачид анхааруулж байна.
Өнөөдөр хүмүүс ажлаа бичүүлж нэмэлт мөнгө олж байгаа ч ирээдүйд өөрсдийнх нь хийдэг ажлыг гүйцэтгэх роботыг сургаж байж болзошгүй юм.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)