
Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг бодит цагт хянах, олон нийтэд мэдээлэх “Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв”-ийг Цаг уур, орчны шинжилгээний газарт ашиглалтад оруулжээ.
Тус төвийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын холбогдох байгууллагуудын хамтарсан төслийн хүрээнд байгуулсан байна.
Мэдээллийн төв нь Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд суурилуулсан автомат станцуудаас PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын ислүүд, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг агаар бохирдуулагч бодисын хэмжээг бодит цагт хүлээн авч мэдээлэх юм.
Мөн агаарын чанарын мэдээллийг нэгтгэх MAMIS төв сервер, Улаанбаатар хотын агаар, орчныг хянах камерын системийг суурилуулжээ.
Иргэд www.agaar.gov.mn сайтаас агаарын чанарын мэдээлэл, урьдчилсан төлөвийг авч, бохирдол нэмэгдэх үед эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авах боломжтой болж байна.
Б.С
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)