Инфляц

Бодлогын хүү

SpaceX-ийн Starship хөлөг анх удаа тойрог замд гарлаа

 

АНУ-ын SpaceX компани Starship хөлгөө анх удаа тойрог замд амжилттай оруулж, NASA-гийн Artemis сарны хөтөлбөрт ашиглах боломжтой эсэхийг шалгах чухал туршилт хийлээ.
Техас мужийн баазаас хөөргөсөн Starship эх дэлхийгээ зургаан удаа бүтэн тойрох бөгөөд нийт нислэг 10 орчим цаг үргэлжлэхээр төлөвлөжээ.
Тус хөлөг хамгийн сүүлийн үеийн 26 Starlink хиймэл дагуулыг нэг нэгээр нь тойрог замд гаргасан байна.
SpaceX компани Starship-ийг 2023 оноос туршиж эхэлсэн бөгөөд өмнөх нислэгүүдэд амжилт, техникийн доголдол аль аль нь гарч байсан юм.
Цаашид Starship-ийг арилжааны нислэг, тойрог замд дата төв байгуулах болон Сар, Ангараг руу нислэг үйлдэхэд ашиглахаар төлөвлөж байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.