
Польшийн нийслэл Варшав болон бусад 20 гаруй хотод олон мянган иргэн үр хөндөлтийн хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн жагсжээ.
Тус улсад зөвхөн хүчингийн хэрэг, цус ойртолтын улмаас жирэмсэлсэн, эсвэл эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тохиолдолд үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Бусад тохиолдолд хориглодог тул жил бүр олон арван мянган эмэгтэй эмнэлгээс гадуур үр хөндүүлдэг байна.
Ерөнхий сайд Дональд Туск 2023 онд энэ хуулийг зөөлрүүлэхээ амласан ч эрх баригч эвслийн санал зөрөлдөөнөөс шалтгаалан өөрчлөлт хийгдээгүй байна.
Парламент саяхан хязгаарлалтыг зөөлрүүлэх хоёр хуулийн төсөл баталсан ч Ерөнхийлөгч Кароль Навроцкий хориг тавих төлөвтэй байгаа юм. Иймээс жагсагчид Засгийн газрыг сонгуулийн өмнө эмэгтэйчүүдийн дэмжлэг авахын тулд бодит үр дүнгүй амлалт өгч байна хэмээн шүүмжилжээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)