Инфляц

Бодлогын хүү

Орон гэргүй иргэдийн мэдээллийг ашиглан мөнгө угаасан гэх хэргийг шалгаж дуусжээ

Авлигатай тэмцэх газар иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглаж, зохион байгуулалттайгаар мөнгө угаасан гэх эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нарын 5 хүнийг гэмт бүлэгт нэгдэн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон гэргүй, оршин суух тодорхой хаяггүй болон архины хамааралтай иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан хэрэгт холбогдуулан шалгасан байна.

Тэд улсын бүртгэлийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглаж, цахим банкны системд хууль бусаар нэвтрэн мэдээлэл өөрчилсөн, улмаар гэмт хэргээс олсон гэх мөнгөөрөө хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэж сэжиглэгдэж байна.

Мөн мөрдөн шалгах явцад улсын бүртгэл болон цагдаагийн байгууллагын зарим албан тушаалтан иргэдийн хувийн мэдээлэл, лавлагааг хууль бусаар гаргаж өгснийхөө хариуд удаа дараа хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийг прокурор хянаж, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар (АТГ).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.