
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холимог тулааны UFC холбооны гүйцэтгэх захирал, өөрийн дотнын найз Дана Уайтад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах санал тавьжээ.
Трамп 11-р сарын 7-нд Truth Social хуудсаараа дамжуулан энэ тухай мэдэгдэж, Дана Уайтыг уг албан тушаалыг хүлээн авахыг уриалсан байна.
57 настай Дана Уайт саналыг хүлээн авсан эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй ч Цагаан ордны хэвлэлийн танхимын индрийн ард зогсож буй зургаа Instagram хуудсандаа нийтэлж, “Дараагийн шинэ бүлэг рүү” хэмээн бичжээ. Удалгүй Трампын тавьсан саналыг өөрийн хуудсанд дахин нийтэлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаал 10-р сарын 16-наас хойш эзэнгүй байгаа юм. Өмнөх хэвлэлийн төлөөлөгч Кэти Закариа ердөө 5 хоног ажилласны дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр 8-р сарын сүүлээр ажлаа өгсөн Каролин Ливиттийн оронд томилогдож байжээ.
Дана Уайт 2001 оноос UFC холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, 2023 онд гүйцэтгэх захирал болсон. Тэрээр Трампыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн ил тод дэмжиж ирсэн бөгөөд 2024 оны сонгуулийн ялалтын үеэр ч түүний хамт тайзан дээр гарч байв.
Трамп ч UFC-ийн тэмцээнүүдийг тогтмол үздэг. 2026 оны 6-р сард АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд Цагаан ордны өмнөд зүлгэн талбайд анх удаа UFC-ийн тулаан зохион байгуулсан юм.
Одоогоор Дана Уайт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдоогүй бөгөөд Трампын санал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)